Сайтын шинэчлэлийн тухай

Оройн мэнд💕
Сайт маань цацагдаад тун удахгүй 1 сар болох гэж байна. Хөөрхөн Юүмэко нарт минь таалагдаж байгаа биз дээ?
Та нартаа өнөөдөр орсон шинэчлэлүүдийг танилцуулъя.
1. Аль нэг манганы бүх бүлгийг нь уншиж дуусгасан тохиолдолд манганаас санаа авсан сайтын background бэлэглэхээр тохируулж байгаа.
Яг одоогийн байдлаар бэлэн болоод байгаа манганууд:
•Хааны ганц гүнж
•Яндэрэ төрлийн охидын тоглоомонд төрчихсөн бололтой
•Френсиагийн цэцэг
•Гайхамшигт хүсэл
•Алуурчинтай хийсэн ярилцлага
•Харгис хааныг хамгаалдаг эсрэг дүрийн шулам
Сайтаас бүх бүлгийг нь орж уншсан хөөрхөн Юүмэко нар минь цэс (гурван зураас) доторх Миний background хэсгээ шалгаад үзээрэй💕
2. Сүүлийн шинэчлэл манганы постер биш бүлгийн нүүрээр харагдана.
Гэснээс та нар маань эрхээ дуусахаас өмнө сунгавал 10% хямдралтай гэдгийг мэдсэн үү?👀 Энэ боломжийг ашиглаад авахаа мартуузай💕
Ямар нэг хэрэг гарвал Юүмэгийн инста руу холбогдоорой: @yume_orchuulagch
Үргэлж хамтдаа Юүмэ<3